Сүүлийн жилүүдэд дүрс боловсруулалт, дүрс танилт нь хурдацтай хөгжиж байна. Дэлхийн ихэнхи улс орон дүрс боловсруулалт болон түүн дээр сан үүсгэн ажиллах ажлууд нь тодорхой үр дүнд хүрсээр байна. Дүрс боловсруулалт дундаа баяжуулсан бодит байдал, хийсвэр бодит байдал зэрэг технологийн судалгаа нь газар авсаар байна. энэхүү технологиуд нь асар хурдацтай хөгжиж байгаа шинэ, шинэлэг технологиудын нэг юм. Энэ технологийн талаар өргөн танилцуулга мэдээлэлтэй болохыг зорьж байна. Зорилгынхоо хүрээнд дүрс боловсруулалт болон машин сургалтын аргуудыг судалж байгаа болно. Тэр дундаа гар бичмэл танилт, баяжуулсан бодит байдал(AR) судлан мэдлэг мэдээлэлтэй болж байна.
Судалгааны хүрээнд энэхүү технологийг сургалтын орчинтой хэрхэн хослуулах ямар байдлаар хосолвол болох талаар нь Augmented reality технологийг сургалтад хэрэглэх гэсэн хүрээнд судалгаа хийж эрдэм шинжилгээний хурлуудад хэлэлцүүлээд байна.